Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар “Тавантолгой түлш” ХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаа

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан “Тавантолгой түлш” ХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаа.

Өчигдрийн УОК-ын хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний чанар, стандартын тухай хэлэлцэж, УОК-ын дарга С.Амарсайхан тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.

БОУАӨЯ-ны Салбарын хяналт, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран “Тавантолгой” түлш ХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшинд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар мидлинг болон барьцалдуулагчийн чанар өнгөрсөн онуудтай харьцуулахад муудсан гэх дүгнэлт гарсан байна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *