О.Алтангэрэл: Шүүгч бусдын нөлөөнд орвол шийтгэх хууль өргөн барина

0

П.Цагааныг Сингапур улсад баривчилсан, баривчлаагүй гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ч тайлбар хийсэн байсан юм. Энэ үйл явдалтай холбогдуулан П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн байна.

Тэгвэл өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын саналыг хэлэлцэж, хүлээж авахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, П.Цагаанд авсан баривчлах тогтоолыг шүүх хүчингүй болгосон байна.

Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “2012 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжийг цуцлахыг 1 өдрийн дотор “түүгээрээ” амжуулж, шийдвэрлэхийг харж, итгэлээ. Авлигачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гадаг бол ч! Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмжлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөнд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина” хэмээн өөрийн сошиал хуудастаа бичжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *