41 настай жолооч замын хажуу руу онхолдож, машиндаа даруулан нас баржээ
Ханхонгор сумын Хондот багийн “Шар тээг” гэдэг газар “суудлын автомашин онхолдож нэг хүн дарагдаж нас барсан байна” гэсэн дуудлагыг 01 дүгээр сарийн 07-ны өдрийн 21:53 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Г-гийн “Премио” загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож жолооч Г /41 настай, эрэгтэй/ автомашиндаа даруулан нас барсан байсныг 23:53 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.