Хөвсгөлийн Улаан-Уул сумын нутагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын дөрөвдүгээр багийн “Шаана” гэдэг газар, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т энэ сарын 9-ний өдрийн 23:33:01 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.