Улсын дугаарын захиалгыг Лхагва гаригаас авч эхэлнэ

0

Улаанбаатар хотын серитэй автомашины дугаар авах үйлчилгээг цахимд шилжүүлсэн бөгөөд ирэх долоо хоногийн Лхагва гариг буюу нэгдүгээр сарын 15-наас иргэдийн хүсэлтийг албан ёсоор авч эхэлнэ.

Иргэд улсын дугаарын захиалга өгөхдөө carplate.ulaanbaatar.mn цахим систем рүү нэвтрэх юм. Систем маш энгийн. Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг хангах шаардлага тавигдаж буй юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *