Р.Эрдэнэбүрэн: Тодорхой замуудад төлбөртэй бүс байгуулах асуудал ярьж байна

0

“Тодорхой замуудад төлбөртэй бүс байгуулах асуудал яригдаж байна” гэж 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн хэллээ.

20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн:

-Утаатай холбоотой багц хуулийн төслүүд явж байна. Нийтдээ 15 хуульд өөрчлөлт оруулахаар байгаа. Энэ Засгийн газрын хуралдаанаар ороогүй, төсөв санхүү нь яригдаагүй байгаа. Засгийн газраар ороод Их хуралд өргөн барьсны дараа албан ёсны яриа болно. Засгийн газрын хуралдаан оруулах уу, үгүй гэдэг олон хуулийн төсөл байдаг. Тэр бүгдийг ингээд яриад байх нь буруу.

Төлбөртэй бүс, төлбөртэй зам гэдэг агуулга хуульд байгаа. Оргил ачааллын үед тодорхой замуудыг төлбөртэй болгоё гэдэг концепц яригдаж байгаа. Сайд нараас санал авч байна 

Түгжрэлтэй холбоотой асуудлыг богино, дунд, урт хугацааны гэж гурав хувааж байгаа. Ингээд Засгийн газраас ч шуурхай штаб байгуулаад ажиллаж байна. Богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой ажлын дотор бүс бий болгох асуудал багтсан. Харин дунд хугацаанд дэд бүтцийн ажлыг эхлүүлэх, шаардлагатай байгаа газар чөлөөлөлт орно. Урт хугацааны гэдэг нь том хэмжээний төслүүд юм гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *