Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаа зогсоолоо

0

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар НЭМГ-аас мэдээлэл хийлээ.

-Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 77 мянган үзлэг хийгдсэнээс томуу өвчлөлтэй холбоотой 7800 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өвчлөлийн 10,2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчний хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлж буй 21 эрүүл мэндийн байгууллага дээр нийт 2759 орыг дэлгэж, 1515 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэх байдал өнгөрсөн долоо хоногоос 14 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дээрх 21 эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр 1815 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлснээс өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад мөн 18 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ӨЭМТ-үүдийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн. Уртасгасан цагийн хугацаанд 5700 хүн үзүүлж байсан бол одоогоор 2200 хүн үйлчлүүлж, хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна. Иймд НЭМГ-аас өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах хуваарийг өнөөдрөөр дуусгавар болгож байна.

ӨЭМТ-үүд ажлын өдөр 20 цаг хүртэл. Амралтын өдрүүдэд 11-18 цагийн хооронд ажиллахаар боллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *