С.Амарсайхан: Агаарын бохирдол нэмэгдсэн нь сайжруулсан түлшинд 4 төрлийн медлинг хэрэглэж, хяналт алдагдсантай холбоотой

0

Агаарын бохирдол нэмэгдсэн нь сайжруулсан түлшинд 4 төрлийн медлинг хэрэглэж, хяналт алдагдсантай холбоотой гэж Шадар сайд С.Амарсайхан хэлж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

-Евразийн эдийн засгийн худалдааны түр хэлэлцээрт орох асуудал ирэх тавдугаар сар хүртэл хойшилсон. Аж ахуй нэгжтэй уулзах ажлыг ЭЗХЯ хариуцаж байгаа.

Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шуурхай штаб, ажлын хэсгүүд эрчимтэй ажиллаж байна. Агаар орчныг бохирдлыг бууруулахтай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд УОК дээр штаб байгуулагдаад ажиллаж байна. Үндэсний хороо мөн ажлаа хийж байна. Бүх талын салбар дундын уялдааг хангаад ажиллаж байна. 

Эцсийн арга зам нь орон сууцжуулалт, хот байгуулалтын асуудлаа богино хугацаанд шийдвэрлэхтэй холбоотой тооцоо судалгаа, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, ангилах ажлууд хийгдэж байна.

Сайжруулсан түлш утаатай болсон нь 4 төрлийн медлинг хэрэглэж, хяналт алдагдсантай холбоотой. Иймд зохион байгуулалт, хяналттай холбоотой асуудал онцгой анхаарахыг ерөнхий сайд үүрэг болгосон гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *