“Жагсаалын үеэр Сүхбаатарын талбай руу машинтай нэвтэрсэн этгээд өмнө нь хүн амины хэргээр ял шийтгүүлж байсан“
Энэ сарын 11-нд буюу амралтын өдөр Сүхбаатарын талбайд “Засгийн газар огцор” жагсаал болсон. Уг жагсаалын үеэр нэгэн иргэн Сүхбаатарын талбай руу машинтайгаа нэвтэрсэн юм.
Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл дөнгөж сая мэдээлэл өгөв. Тэрбээр “Жагсаалын үеэр машинтай орж ирсэн этгээд хүнийг санаатай алах гэмт хэргээр ял шийтгүүлж байгаад, хоёр жилийн өмнө суллагдсан. Хэрвээ Герман улсад болсон шиг жагсаал дундуур орж ирж, олон хүнийг дайрсан бол ямар аюул учрах байсан бэ гэдэг талаас нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэлээ.