Сэрэмжлүүлэг: Бор-Өндөр суманд хоёр иргэн гэртэйгээ шатаж, амиа алджээ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Уурхайчин” дөрөвдүгээр багт иргэн О-ийн эзэмшлийн залгаа таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 03:57 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн залгаа таван ханатай хоёр гэр шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт 31 настай, эрэгтэй О, 28 настай, эмэгтэй Т нар буцалтгүй нэрвэгдэж, амиа алдсан байсныг сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.