Чикаго дахь Монголчууд С.Эрдэнийг дэд консулаар хүлээж авахгүй гэж гарын үсэг цуглуулж эхэлжээ

0

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилогдсон.

Тэгвэл энэ шийдвэрийг тус хот орчим дахь монголчууд эсэргүүцэн, дэмжихгүй хэмээн цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тодруулбал, change.org сайт дээр иргэдээс цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэд С.Эрдэнийг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод дэд консулаар томилсон шийдвэрээ цуцлахыг шаардаж байгаа юм.

С.Эрдэнийг өөрийн твиттер хуудсанаа “Би Ардчилсан намаа, ардчиллаа ялуулах гэж өөрөөс шалтгаалах бүхнээ хийж ирсэн. 11 удаа ялалтын суудал авчирсан. Би төрд хийх ажлаа нэр төртэй хийж гүйцэтгэж ирсэн. УИХ-д гурван удаа сонгогдон ажиллахдаа Үндсэн хуульд заасан чиг үүргийн дагуу 71 хууль санаачилж, 41 хуулийг амжилттай батлуулж байв” гэж бичээд байгаа юм.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *