Турк улсын ерөнхий цэргийн командын сургуульд монгол сонсогчдыг бэлтгэнэ

1909 онд байгуулагдсан БНТУ-н хуурай замын цэргийн командлалын харьяа ерөнхий цэргийн командын сургуулийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцлаа. Тус сургууль нь явган цэргийн офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчдыг бэлтгэдэг тус сургууль нь нийт 1000 албан хаагч, 3000 сонсогчтой бөгөөд Турк улсын цорын ганц цэргийн командын сургууль юм.
Ангийн гадаад нийт тойрог нь 22 км ба сургалт явуулах 54 анги танхим, 17 буудлагын талбайтай. Сүүлийн жилүүдэд баллистик пуужин, танк, байлдааны нисэх онгоц, цэргийн тактикийг симмуляци ашиглан зардал багатай, үр дүнтэйгээр бэлтгэл хийдэг болсон бөгөөд уг туршлагыг газар дээр нь судлан Монгол цэргүүдийг бэлтгэх талаар санал солилцон хамтран ажиллахаар боллоо. Гадаад сонсогчдын хувьд 9 улсын 85 албан хаагч явган цэргийн ангид суралцаж байна. Тэгвэл Монгол Улс 10 дахь зочин улс болж Монгол сонсогчдыг бэлтгэх боломжтой болжээ.