“ДИЖИТАЛ НОТЛОХ БАРИМТ-АВЛИГА, МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ, ЯЛЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

0

Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд прокурорын газартай хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Хайнан мужийн Саньяа хотод зохион байгуулагдаж буй “Дижитал нотлох баримт-Авлига, мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагаа” сэдэвт сургалтад Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл оролцож байна.

Тус сургалтаар насанд хүрээгүй иргэнийг хамгаалах, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, албан тушаалын болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих чиглэлээр БНХАУ-ын туршлагыг судалж, Хайнан мужийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *