ОУСК-ын Монгол Улсад суух суурин төлөөлөгчөөр Матью Ле Бланыг томилжээ

0

Дэлхийн банк группын гишүүн, Олон улсын санхүүгийн корпорацын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр Матью Ле Бланыг томилсныг тус байгууллагаас мэдээллээ. Ноён Ле Блан нь ОУСК-ын Монгол дахь хөрөнгө оруулалт болон зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, шинэ ажлын байр бий болгох, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг зорилтууд болон Дэлхийн банк группын Монгол Улс дахь стратегийн чиглэлүүдийн дагуу ажиллах болно.  Тэрээр Төв Европ, Кавказын бүс нутаг, Төв Ази ба Монгол Улсад хувийн хэвшлийн хөгжил, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд 25 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд ОУСК дахь ажлын замналаа эхлэхээсээ өмнө Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллан, нарны эрчим хүчний халаалт, эрчим хүчний үр ашгийн төсөл санаачилгуудыг удирдаж байсан туршлагатай аж. “ОУСК нь Монгол Улсын хөгжилд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг болох дэвшилтэт шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байгууллага. Миний хувьд Монголын иргэдийн амьдралд эерэг үр нөлөөтэй төслүүд дээр төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах завшаан тохиож байгаад ихээхэн баяртай байна” хэмээн ноён Ле Блан онцолсон байна. ОУСК нь 1997 оноос хойш Монгол Улсад тогтвортой уул уурхай, банк санхүү, аялал жуулчлал, үйлчилгээ, мөн бичил, жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн чиглэлээр нийт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна мал аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү зэрэг чухал салбарууд дахь хувийн хэвшлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн компаниудад үзүүлж буй зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Матью Ле Блан гэж хэн бэНоён Ле Блан нь 2001-2017 оны хооронд Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд ажиллахдаа 2013-2017 онд тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн албан тушаалыг хашиж байв. Дараагаар нь Монгол Улсын хамгийн том салхин станцыг бүтээсэн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан ба Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Суурин төлөөлөгчөөр томилогдох хүртлээ НҮБ-ын Төслийн үйлчилгээний алба (UNOPS)-д Төв Ази хариуцсан Түншлэлийн ахлах зөвлөхөөр ажиллаж байв.  Ноён Ле Блан нь Парисын Sciences-Po Их сургуулийг эдийн засаг, төрийн удирдлагын магистр юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *