БНСУ-д хар тамхи үйлдвэрлэж, зарсан 20 настай монгол иргэнд ял оноолоо
БНСУ-ын Дэгү дүүргийн шүүхийн эрүүгийн 11 дүгээр хэлтсийн Ерөнхий шүүгч Жонг Гил Ли синтетик марихуан үйлдвэрлэсэн, худалдсан Монгол Улсын иргэн 20 настай А-г Хүндрүүлсэн ялын тухай хуулийг зөрчсөн хэргээр яллагдагчаар татаж, гурван жил зургаан сарын жилийн ял оноосон талаар өчигдөр тус улсын Idaegv сайт /2025.01.20/ мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн А нь өнгөрсөн оны аравдугаар сард Кёнсанбүг мужийн Кёнсан-си дахь гэрийнхээ угаалгын өрөөнд шингэн тамхитай холимог 21.5 сая воны үнэ бүхий синтетик марихуан навчин тамхи үйлдвэрлэсэн байна. Улмаар түүнийгээ Telegram ашиглан Сөүл зэрэг суурин газруудаар гурван удаа худалдсан нь хэргээр баривчлагдаж, түүнийг яллагдагчаар татсан байна.
Мөн шүүхээс ял оногдуулах болсон үндэслэлээ “Шүүгдэгч нь үйлдсэнээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, мөн эмийн сангийн нэмэлт байршил, дарга нарын талаар мэдээлэл өгөх зэргээр мөрдөн байцаалтад идэвхтэй хамтран ажилласан зэргийг харгалзан үзэж 3.6 жилийн ял оноож, 100 мянган воны торгууль ногдуулсан” гэжээ.