“Шахмал түлшийг БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн лабораторид шинжлүүлэхээр илгээсэн”

0

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд “Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/ сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Энэ үеэр Агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрүүдэд тавих хяналт шалгалтын талаар ОБЕГ-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв.

Тэрээр “Шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон бусад 16 төрлийн 35 кг дээжийг БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн лабораторид элементийн шинжилгээ хийлгэхээр 2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр илгээсэн ба шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Мөн НЭМҮТ, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн байгууллага хамтран Тавантолгой түлшний Налайх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт байрлах үйлдвэрийн байрнаас дээж авч, ДЭМБ-аар дамжуулан гадаад улсад шинжилгээнд хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.Хариу хүлээж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *