Монгол Улсад ойрын хугацаанд тулгарч болзошгүй ноцтой 5 эрсдэл

0

Дэлхийн эдийн засгийн форумаас “2025 оны Олон улсын эрсдэлийн тайлан”-г танилцууллаа. Эдийн засгийн тодорхойгүй байдал, дэлхийн дулаарал, геополитикийн зөрчилдөөн зэрэг ойрын арван жилд тулгарч болзошгүй хамгийн ноцтой эрсдэлүүдийг Дэлхийн эдийн засгийн форумаас судлан, үнэлж жил бүр танилцуулдаг билээ. 

Харин энэ оны эрсдэлийн судалгаагаар 2027 онд бидэнд нүүрлэж болзошгүй хамгийн ноцтой эрсдэлээр хоёр дахь жилдээ дараалан худал, ташаа мэдээлэл түгээх эрсдэл нэрлэгдээд буй. Хуурамч, төөрөгдүүлсэн контент олширч байгаа нь геополитикийн нөхцөл байдлыг хүндрүүлж болзошгүй эрсдэлийг дагуулдаг байна.

Өнгөрсөн жилийн судалгаагаар 14 дүгээрт бичигдэж байсан геополитик болон эдийн засгийн мөргөлдөөн энэ жил 9 дүгээрт бичигдэж эрсдэлийн зэрэг нэмэгдсэн байна. 

Харин Монгол Улсын хувьд ажиллах хүчний хомсдол, эрчим хүчний хангамжийн хомсдол, агаар, ус, хөрсний бохирдол зэрэг нь ойрын хугацаанд тулгарч болзошгүй ноцтой эрсдэлээр нэрлэгджээ.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *