Сэтгүүлч Н.Өнөрцэцэг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж УДШ-д гомдол гаргаагүй байна
“Зариг мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах шийдвэрийг шүүхээс
гаргалаа” гэх мэдээлэл /2025.01.22/ цахим сүлжээнд цацагдсан.
Тэгвэл энэхүү мэдээлэл нь худал мэдээлэл бөгөөд шүүхээс сэтгүүлч Н. Өнөрцэцэгтэй
холбоотой хэргийг хэлэлцээгүй байна.
Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг өнгөрөгч оны долдугаар сар
/2024.07/-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хэлэлцэж
түүнд дөрвөн жил есөн сарын хугацаатайгаар хорих ял оноосон. Мөн давж заалдах шатны
шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг 2024 оны арваннэгдүгээр сарын 07
/2024.10.07/-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах шийдвэрийг Улсын дээд хянан хэлэлцэж, гаргах
боломжтой байсан. Тиймээс бид уг асуудлыг Улсын дээд шүүхээс тодруулахад “Улсын
дээд шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой хэргийг хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр
гаргаагүй” гэдгийг тодотголоо.
Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг Улсын дээд шүүх УДШ-
ийн хяналтын шатны шүүхэд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэж
гомдол гараагүй байна.
Магадгүй тэрбээр шүүхийн шийдвэрт эргэлзсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ч УДШ-ийн
хяналтын шатны шүүхэд гомдол гараагүй байх магадлалтай юм. Ямартай ч Н.Өнөрцэцэг
Улсын дээд шүүхэд хандаагүй учир тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхээс
оноосон 4.9 жилийн хорих ялыг эдлэх нь.