Сонгинохайрхан дүүрэгт 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

0
6797100859ef7c4953be1017

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж буй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 176 дугаар цэцэрлэгийн 100 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

Тус барилга нь хоёр давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, шүршүүр, агуулах, урлаг заал, эмчийн өрөө, унтлагын өрөө зэрэг өрөө тасалгаануудаас бүрдсэн. Мөн дөрвөн бүлэг анги хичээллэх зориулалт бүхий тохижилттой юм.

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус ажлын ерөнхий гүйцэтгэлийг “Солармед Монгол” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *