Татварын багц хуулийн талаар санал авч байна

0
327320-27012025-1737966556-1995004462-474508657_1036173788538944_9160637415862218224_n

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны босгон дээр  үг хэлэхдээ “Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг өргөн барина. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэнэ” гэсэн юм.

Иймд НӨАТ, Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татвартай холбоотой санал, хүсэлт авч эхэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Татварын багц хууль”-ийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалсан.

Ажлын хэсгээс “Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын татварын албанаас татварын хууль, тогтоомжийн шинэчлэлд оруулах саналыг орон даяар ирэх сарын 15-ныг хүртэл цахимаар авч байна.

Мөн орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хүнс, хөдөө аж ахуйн болон уул уурхайн бус экспортлогчид зэрэг 260 татвар төлөгчийг хамруулсан хэлэлцүүлэг ТЕГ-т болсон. Хэлэлцүүлэгт ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн, ТЕГ-ын холбогдох удирдлагууд оролцжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *