“СЭНДБОКСЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧНЫ ЖУРАМ”-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ДЭМЖЛЭЭ

0
IMG-8920

Сэндбоксын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ турших, сэндбоксын туршилтын хугацааг сунгах, зохицуулалтын орчноос шилжих, гаргах болон “Сэндбоксын зохицуулалтын орчны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг нийт долоон асуудал хэлэлцлээ.

Хуралдааны үр дүнд “Сэндбоксын зохицуулалтын орчны журам”-ын нэмэлт өөрчлөлтийг дэмжих, “Фандиа” ХХК-ийн урамшуулал, хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээг сэндбоксын зохицуулалтын орчноос гаргах, хувьцааны хамтын санхүүжилтийн үйлчилгээг сэндбокс зохицуулалтын орчинд үргэлжлүүлэн зургаан сарын хугацаанд турших зөвлөмжийг гаргалаа. Мөн “Фанд Ми Бирж” ХХК-ийн хөгжүүлж буй богино хугацаат санхүүжилтийн зуучлал В2В зээлийн үйлчилгээний сэндбоксын туршилтын хугацааг нэг жилээр үргэлжлүүлж сунгах, “Зээл Эм Эн Платформ ББСБ” ХХК болон “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ын сэндбоксын зохицуулалтын орчноос шилжих төлөвлөгөөг хэрэгжүүлэх, “Финберри” ХХК-ийн хамтын санхүүжилтийн үйлчилгээг сэндбокс зохицуулалтын орчноос гаргах, “Мони Маркет Фанд” ХХК-ийн сэндбокс зохицуулалтын орчноос шилжих хугацааг сунгах, нэмэлтээр турших үйлчилгээнд хязгаарлалт тогтоох зэрэг зөвлөмжийг тус, тус гаргалаа.

Сэндбокс зохицуулалтын орчин нь технологийн дэвшилд суурилсан шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал орчинд туршиж, амжилттай туршигдсан бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогт тохирсон зохицуулалтын орчныг бүрдүүлэхэд чиглэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 5 компанийн 9 бүтээгдэхүүн, үйлчилгээ туршигдаж байна.

Сэндбоксын зөвлөлийн гишүүнээр Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонор, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од, МУИС-ын Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, профессор Б.Даваасүрэн нар тус, тус шинээр томилогдон ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *