Ч.Төгсдэлгэр: Шарга морьтод сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулна

0

Нийслэл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх еренхий төлөвлөгөөг НИТХ-ын өнөөдрийн
хуралдаанаар сонсож байна. Энэ үеэр явган болон дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн багуулах,
хөв цөөрөм, зуслангийн бүсийг хэрхэн өөрчлөх талаар төлөвлөгөөнд тусгасан болохыг
төлөөлөгчид хөндөж, хотын ерөнхий архитектор болон албаныхнаас мэдээлэл авсан юм.
Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч. Төгсдэлгэр: 2040 он хүртэл
зуслангийн бүс буюу Шарга морьтыг Улаанбаатарын дагуул хот болгохоор төлөвлөсөн. Сургууль
цэцэрлэг, эмнэлэг байгуулна. Үүний эхлэл нь Сэлбэ дэд төв болно.
20 минутын хот нь явган болон дугуйн замаар явж нийгмийн үйлчилгээг авах концепцтой. Нэг
болон хоёрдугаар зэргийн авто замын стандартаар явган хүний замыг тавихаар төлөвлөсөн.
Улаанбаатар хот одоо 584 км явган замтай бол 2040 онд 1,677 км болгож, байгалийн чулуун зам тавина.
Нийслэлийн дүүргүүдийн гарааш буулгасан газар дээр ногоон байгууламжийг хийх боломжтой
гэж төлөвлөж байгаа. Газрын хэмжээнээс шалтгаалж гарааштай байх уу, цэцэрлэгт хүрээлэн
дангаар нь байгуулах эсэхийг шийднэ.
НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга Ц. Төрхүү: Одоогийн байдлаар Санзай дахь Багабаянгийн
аманд цөөрөмтэй болгосон. Гачуурт зэрэг гурван байршилд цөөрөм байгуулна. Туул голын эхэнд
цөөрөм байгуулахаар төлөвлөсөн.
Нийслэлийн есөн дүүрэг тус бүрд хэчнээн километр явган хүний болон дугуйн зам байгуулахыг
төлөвлөгөөнд тодорхой болгох саналыг төлөөлөгчдийн зүгээс хэлж байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *