С.Бямбацогт: Миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй таван хүний 50 насны ойд хүндэтгэл үзүүлж, долоон сая төгрөгийн төсөв баталсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өөрийн цахим хуудаснаа тайлбар хийжээ.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:
-Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье.Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно. Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.
Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй. Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй. Мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно гэжээ.