Архангайн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбатын мөргөсөн хүн амиа алджээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “АЗЗА” ХХК-ны урд талын төв зам дээр энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр явган зорчигч Б-г тээврийн хэрэгслээр мөргөж, зам тээврийн осол гарган хэргийн газраас зугтаасан хэрэг гарсан байна.
Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тус зам тээврийн ослын хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан” гэх мэдээллийг өглөө.
Улмаар хүн мөргөөд зугтаасан этгээдийн мэдээллийг шалгаж үзэхэд Архангай аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбат байсан байна.