Баруун аймгуудын хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар цас орно

0
achaaniimashin3

Ихэнх нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр -16…-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…-4 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна. Нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, зүүн хагаст хүйтэн хэвээр хадгалагдана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *