П.Батчимэг: Татварын хуулийн шинэчлэлд иргэд, аж ахуй нэгжийн гаргасан саналыг тусгахад анхаарч ажиллана

0

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.30/ Төрийн ордонд болов. Тус хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг дараах байр суурийг илэрхийлэв.  

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн хүрээнд татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийнхээ саналыг сонсох үе шаттай хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.

Хэлэлцүүлэгт салбарын мэргэжлийн холбоод, татвар төлөгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 225 орчим хүн оролцож байгаа нь татварын хууль тогтоомжийн шинэчлэл аж ахуйн нэгжүүд, иргэдийн өмнө өндөр хүлээлт, шаардлага болсныг илтгэж байна. Тухайлбал, иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс “НӨАТ-ыг нэг хэсэг нь төлж, нөгөө хэсэг нь төлдөггүй шударга бус байдлыг арилгах, НӨАТ-ын 50 сая төгрөгийн босгыг өөрчлөх, ковидын хүнд цагийн үеийн хоёр жилийн НӨАТ-ын өршөөлийн хууль гаргах хэрэгтэй талаар, мөн НӨАТ-ын бүртгэл мөнгөн сууринд оруулах, гааль дээр НӨАТ авахыг зогсоох, татварын шүүхтэй болох гэсэн чухал саналууд хэллээ. Эдгээр  санал, хүсэлтүүдийг татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд УИХ-ын гишүүний хувьд онцгойлон анхаарч ажиллана гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *