АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ Б.ДЭЛГЭРСАЙХАН САЙД УЛСЫН ТӨСВИЙГ “ГАЦААЖ” БАЙНА

0

Улаанбаатар хотын түгжрэл хариуцсан сайдаар дөрвөн жил ажилласан Борхүүгийн Дэлгэрсайхан өдгөө Зам тээврийн хөгжлийн сайдын сэнтийд заларч байгаа. Тэрбээр парламентын зөөлөн суудалд хамгийн олон жил тухлаж яваа гишүүдийн нэг. Түүгээр ч зогсохгүй эл парламент дахь хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй гишүүнээр тодорсон байдаг.

Учир нь Б.Дэлгэрсайхан нь Монгол улсад хувьдаа хамгийн олон вагонтой, бүр хувийн төмөр замтай сайд.

Тэгвэл хувийн ашиг сонирхлын асар том зөрчилтэй энэ сайд яг одоо зөвхөн өөрийнхөө бизнесийг цэцэглэн хөгжүүлж монгол улсын төсвийг тасалдуулж, хөгжлийг гацааж болзошгүй ноцтой асуудал үүсээд байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговьд нүүрсний уурхайтай, Дорноговь аймгийн нүүрсний уурхайнуудын нүүрсийг Ханги боомтоор гаргах өөрийн гэсэн бүр төмөр замтайг дээр дурьдсан.  Өөрөөр хэлбэл, “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” ХХК гэх төмөр зам барьдаг, төмөр замаар төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэдэг хоёр компанитай.

“Монголиан транс ложистик” ХХК-аараа 2009 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Баянгол”-ын уурхай руугаа 100 гаруй км төмөр зам тавьж, Монголын анхны хувийн төмөр замтай хүн болж байв.

Дараа нь, 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барьж, тэр үйлдвэр рүүгээ 12 км төмөр зам барьж байжээ.

Өөрийн гэсэн нүүрсний уурхайтай, төмөр замтай цаашлаад Зам тээврийн сайдаар томилогдсон Б.Дэлгэрсайхан одоо ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явна. Учир нь Чойр, Олон-Овоо, Мааньт өртөөдөд нүүрс тээвэрлэдэг бүх компаниудын тээвэр зогсож зөвхөн Б.Дэлгэрсайхан сайдын вагонууд нүүрс тээвэр хийж байна. Тэнд зөвхөн сайдын бизнес цэцэглэн хөгжиж байх хойгуур Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлж буй нүүрсний тээвэрлэлт саатаж цаашлаад улсын төсөвт гацалт үүсч болзошгүй болоод байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *