Менингококкт халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 3 настай хүүхэд нас баржээ

0

ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал,

-Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд амь тэмцсэн байдалтай байсан. Хүүхэд ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн ч харамсалтай нь үдээс өмнө эндлээ. Тухайн хүүхэд нэгдүгээр сарын 28-ны өглөө гэнэт халуурсан, хоёр удаа бөөлжсөн гэх дуудлага 103-т ирсэн. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Гол нь менингококкын халдвар нь түргэн хүндэрдэг.
2024 онд тус халдварын 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 2 тохиолдол батлагдсан. Улмаар батлагдсан тохиолдлын нэг нь харамсалтай нь өнөөдөр эндлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *