Замын хөдөлгөөн зохицуулах журмын төсөлд иргэдээс санал авч байна
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 Нийслэлийн чиг үүрэгт “Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт”, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэгт “харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах төлбөрийн хувь хэмжээг тогтоох” гэж тус тус заасны дагуу журмын төсөлд санал авч байна.