GUYS хамтлаг “GOOD LUCK” шоу тоглолтоо 6 дугаар сарын 7-нд хийнэ

GUYS хамтлаг “GOOD LUCK” шоу тоглолтоо 2025 оны зургаадугаар сарын 7-нд хийхээр төлөвлөж байна. Тус хамтлаг 2017 онд “Зүрх уучил” шоу тоглолтоо үзэгчдэдээ толилуулсанаас хойш 9 жилийн дараа ийнхүү томоохон хэмжээний тоглолтоо хийхээр болжээ.
Мөн GUYS хамтлагийн цоо шинэ уран бүтээл “ЭР ХҮН” дууны видео клипний санааны уралдааныг олон нийтийн дунд зарлаж байгаа аж. Тус дууны клипийг богино хэмжээний кино мэт хийх бөгөөд уралдаанд оролцох хүсэлтэй иргэд дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны хуудаснаас авах боломжтой. Зохиол гэхээс илүүтэйгээр “ЭР ХҮН” гэх тодорхойлолтыг явуулахыг хүсэж байгаа аж. Уралдаанд түрүүлсэн хүн арван сая төгрөгөөр шагнагдах юм.