Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт тавина

0
475888953_1023440343144345_542653358873028299_n

Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт-шинжилгээ хийх аргачлал” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл оролцлоо гэж ГБХНХЯ-аас мэдээллээ. 

Түүнчлэн хүүхэд хамгааллын цахим бүртгэлийг сайжруулах ажлыг хэсэг байгуулна. Цахим бүртгэл сайжирснаар хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилт илүү үр дүнтэй, оновчтой зарцуулагдана гэж үзэж байгаа аж.

Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд гурван жил тутамд түүвэр байдлаар судалгаа хийж, хяналт тавих саналыг Сангийн яамнаас гаргажээ.

Улмаар хяналт тавих аргачлалыг боловсруулахад Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг “Орон нутгийн түвшинд хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ” гэдгийг зааж, зөвлөдөг сургагч багш бэлтгэх хэрэгтэй байгааг оролцогч талууд онцолжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *