ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал болно

0
0bPkujuIbbNHyWO1Vlvf

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн нийслэлийн Давж заалдах шатны шүүх хурал боллоо

Дээрх хүмүүст холбогдох хэргийг анхан шатны шүүхээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлэлцэж, тэднийг цагаатгасан юм. Гэвч хэрэгт хяналт тавих прокурор эсэргүүцэл бичиж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан байна. 

Д.Нямхүү, Д.Бархүү нарыг албан тушаалаа хашиж байхдаа хуучин компьютер томографын эмнэлгийн аппаратыг “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулан 400 сая төгрөгөөр улсад худалдан авч, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж буй юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *