Америк улсад зорчих виз хүссэн монголчуудын 40 орчим хувь нь татгалзсан хариу авчээ

- АНУ-ын төрийн департамент 2024 онд тус улсад зорчих В ангиллын виз хүссэн иргэдийн хэдэн хувь нь татгалзсан хариу авсныг улс орон бүрээр нь гаргажээ.
- 2024 онд АНУ-д зорчих виз хүссэн манай улсын иргэдийн 39.36 хувь нь татгалзсан хариу авчээ.
- В ангиллын виз нь бизнес, аялал жуулчлалын зорилгоор богино хугацаанд зорчих зориулалттай юм.
Монако улсын нэг ч иргэний В ангиллын визний мэдүүлэг татгалзсан хариу аваагүй байна
АНУ-ын төрийн департамент 2024 онд тус улсад зорчих В ангиллын виз хүссэн иргэдийн хэдэн хувь нь татгалзсан хариу авсныг улс орон бүрээр нь гаргажээ.
2024 онд АНУ-д зорчих виз хүссэн манай улсын иргэдийн 39.36 хувь нь татгалзсан хариу авчээ. Энэ нь 2023 оныхоос хоёр орчим хувиар өссөн дүн ба В ангиллын виз нь бизнес, аялал жуулчлалын зорилгоор богино хугацаанд зорчих зориулалттай юм. Украин, Ирак зэрэг улсын иргэдийн 33.4 хувь нь татгалзсан хариу авсан нь манай улстай харьцуулахад харьцангуй бага байгаа юм