Элэгний хорт хавдар нь хожуу шатанд ортлоо тодорхой шинж тэмдэггүй байдаг тул урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдах хэрэгтэй

0
crv4sd_IMG_5649_x974

Олон нийтийн хавдрын талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх,
эмчлэхийг дэмжих зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг хавдрын эсрэг дэлхийн
өдөр болгон зарласан байна.
Энэ өдрийн хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг “Хоол боловсруулах замын эрхтний
хавдраас сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн
үеэр эмнэлэгт үйлчлүүлж буй иргэд хавдрын нарийн мэргэждийн эмч нарын зөвлөгөө,
оношилгооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авав.
Монгол Улс элэгний хорт хавдраараа дэлхийд тэргүүлдэг. Элэгний хорт хавдар илрэх шалтгаан,
шинж тэмдэг, оношилгоо, эмчилгээний талаар УХТЭ-ээс өгсөн мэдээллийг хүргэж байна.

Шалтгаан

Элэгний хорт хавдрын шалтгааны 90 хувь нь В, Д, С вирусээс үүдэлтэй байдаг байна. Вирусийн шалтгаанаас гадна дараах нөхцөлүүд нь элэгний хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнд:

  • Элэгний хатуурал буюу Циррозоор өвчилсөн бол
  • Удамшсан элэгний өвчтэй бол
  • Чихрийн шижинтэй бол
  • Элэг өөхөлсөн бол
  • Хэт их алкоголийн хэрэглээ
  • Эмийн зохисгүй хэрэглээ

Шинж тэмдэг

Хорт хавдрын эхэн үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин өвчин хүндэрсэн үед дараах байдлаар таны биед зовиур илэрнэ. Үүнд:

  • Шалтгаангүй жин хасах
  • Хоолны дуршил буурах
  • Байнга ядарч сульдах
  • Хэвлийн дээд хэсэгт өвдөх
  • Нүд болон арьс шарлах, загатнах
  • Цайвар өнгөтэй шохойрхог өтгөн гарах зэрэг орно.

Оношилгоо

Элэгний хорт хавдрыг оношлоход дараах шинжилгээнүүдийг хийнэ. Үүнд:

Цусны шинжилгээ – Уг шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа анхлан хянаж мэдэх боломжтой

Хэт авиан шинжилгээ – Элэгний бүтэц, үйл ажиллагаа, хэвийн бус эмгэг өөрчлөлт буй эсэхийг шинжилнэ

Компьютер томографи болон MRI зураг авахуулж хавдрын тодорхой байрлал, хэмжээг тодорхойлдог мөн элэгний эсийн шинжилгээг мөн хийж болно.

Эмчилгээ

Мэс засал

Хавдрыг авах мэс засал  – Хэрэв хавдрын хэмжээ жижиг бөгөөд элэгний үйл ажиллагаа сайн байвал энэ ажилбарыг хийдэг.

Элэг шилжүүлэн суулгах хагалгаа – Энэ хагалгаагаар өвчтэй элгийг авч, амьд донорын эрүүл элэгний тодорхой хэсгийг шилжүүлэн суулгана. Хавдар хүндрээгүй болон үсэрхийлээгүй тохиолдолд энэ хагалгааг ихэвчлэн хийдэг.

Хавдрын голомтыг устгах эмчилгээ

Хавдрын эсүүдийг халаах – Компьютер томографын тусламжтайгаар хэвлий рүү зүү оруулж хавдрын эх үүсвэрт хүрмэгц цахилгаанаар халааж хавдрын эсүүдийг устгана.

Хавдрын эсүүдийг хөлдөөх – Бие рүү багаж оруулан элэгний хавдартай хэсэгт хүрмэгц шингэн нитроген агуулсан тусгай бодисыг цацаж хавдрын эсүүдийг хөлдөөх үйл явцыг хэлнэ.

Цацраг ялгаруулагч бөмбөлгүүдийг элгэнд байрлуулах – Хорт хавдрын эмчилгээнд хэрэглэгддэг туяаны эмчилгээний нэг хэсэг юм. Хавдартай хэсэгт өөрөөсөө цацраг ялгаруулагч жижиг бөмбөлгүүдийг байршуулна.

Цацрагийн/Туяаны эмчилгээ

Цацрагийн эмчилгээ нь өндөр хүчдэлийн энергийг ашиглан хавдрын эсүүдийг устгаж, агшаах үйлчилгээ үзүүлдэг. Эмчилгээний үеэр эрүүл хэсгийг үлдээж, хавдартай хэсэгт төвлөрнө. Хэрэв гаднаас нь цацрагийн эмчилгээ хийх бол эмч голомттой хэсэгт тусгай төхөөрөмжийг байрлуулдаг.

Эмэн эмчилгээ

Эмэн эмчилгээ нь тархалтыг удаашруулах, хорт хавдраас үүсэх бусад хүндрэлүүдийг эмчлэх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Урьдчилан сэргийлэх

  • Тариа хийлгэхдээ нэг удаагийн тариурын бүтэн байдлыг шалгаж, заавал өөрийнхөө дэргэд задлуулж байгаарай. Энэ нь элэгний хорт хавдрын шалтгаан болсон В Ц Д вирусийн халдвар авахаас сэргийлнэ.
  • Шивээс хийлгэхээс аль болох зайлсхий
  • Найдвартай шүдний эмнэлгээр үйлчлүүлэх
  • Замбараагүй бэлгийн амьдралаас татгалзах
  • В Ц Д вирус байгаа эсэхийг хянуулах
  • Илүүдэл жин элэгний ачааллыг нэмэгдүүлдэг тул жингээ хянах
  • Өдөр бүр өтгөнөө гаргаж хэвших

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *