Монгол Улс аз жаргалын индексээр 77 дугаарт жагсаж, 16 байр ухарлаа

0
0f654e1f-cf40-42fc-a873-fb6e7bc794da (1)
  • 2024 оны “аз жаргалын индекс” танилцуулагдаж, Финланд улс долоо дахь жилдээ дараалан тэргүүллээ.
  • Монгол Улс аз жаргалын индексээр 143 орноос 77 дугаарт жагсаж, өмнөх оныхоос 16 байр ухарчээ.
  • Өнгөрсөн онд АНУ-ын ДНБ 25.43 тэрбум ам.долларт хүрч дэлхийг тэргүүлсэн ч аз жаргалын индексээр 23 дугаарт жагсжээ. Энэ нь 2023 оныхоос найман байр ухарсан үзүүлэлт юм.

Аз жаргалыг хэмжих санаачилгыг анх 1971 онд Бутан улсад гаргасан бөгөөд “Дотоодын нийт аз жаргал” гэдэг ойлголтыг дэлхийд анхлан танилцуулжээ

2024 оны “Дэлхийн аз жаргалын индекс” гарчээ. Монгол Улс аз жаргалын индексээр 143 орноос 77 дугаарт жагсаж, өмнөх оныхоос 16 байр ухарчээ. 2023 онд манай улс тус индексээр 61 дүгээрт жагсаж байв. Энэхүү индекс нь улс орнуудын иргэдийн амьдралын сэтгэл ханамжийг нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигын түвшин зэрэг үзүүлэлтүүдээр үнэлдэг.

Финланд улс долоон жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарсан бол Дани улс тогтвортойгоор 10 гаруй жил зуузай холбон араас нь бичигдэж байна. Финланд улс хувь хүний орлогыг татварт 51.25 хүртэлх хувийг төлдөг. Харин Дани улсын иргэдийн 80-85 хувь нь нийгмийн дундаж давхаргад багтдаг ба хувь хүний орлогын татварт тэд 55-60 хувийг төлдөг байна. Үүнийхээ хариуд эрүүл мэндийн үйлчилгээ, үнэгүй боловсрол, хүүхдийн асрамж болон бусад үйлчилгээнд хамрагддаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *