БАРИМТ: “Таван толгой түлш” ХХК-ийн оруулж ирсэн ХЯТАД БАРЬЦАЛДУУЛАГЧ чанарын шаардлага ХАНГААГҮЙ болох нь тогтоогдсон

0
d00eb429c836a8af4f03c1f20295355d

Утааны асуудал бол дийлэнх монголчуудын нэн яаралтай шийдэх асуудлын нэг байсаар ирсэн. Үүнийг шийдэх гэж үе үеийн хотын дарга, Ерөнхий сайдууд хичээж ирсэн ч өнөөдөр утаатай Улаанбаатар хэвээр байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үеэс утааг бууруулах Үндэсний хороог хүртэл дэргэдээ байгуулсан байдаг.

 “Тавантолгой түлш” ХХК “Шахмал түлшний барьцалдуулагчийн хэрэгцээг 100 хувь дотоодын үйлдвэрээс хангах бодлого барина” гэж зарлаад хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Гэвч бодит байдал дээр 50 хувийг л дотоодын үйлдвэрээс авч, үлдсэн 50 хувийг нь БНХАУ-ын үйлдвэрээс авдаг байжээ. Энэ жил улам дордож, БНХАУ-ын үйлдвэрүүдээс л худалдаж авах болсон байна. Улмаар өмнө нь барьцалдуулагч нийлүүлдэг байсан дотоодын компаниуд сул зогсох болов. Түүгээр ч зогсохгүй “Таван толгой түлш” ХХК-ны Ерөнхий технологич Д.Өлзийбат үндэсний үйлдвэрийн барьцалдуулагч нь утаа ихээр ялгаруулж байгаа гэх мэдээлэл өгөөд буй. Үүний цаана БНХАУ-ын чанар муутай барьцалдуулагчийг илүү өндөр үнэтэйгээр урд хөршөөс авах шалтгаанаа эрж байна гэх хардлага байгаа юм.

Тавантолгой түлш компанийн удирдлагууд үгсэн хуйвалдаж, шахмал түлшний гол түүхий эд болох барьцалдуулагчийг урд хөршөөс оруулж ирсэн нь чанарын шаардлага огт хангаагүй болохыг мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн байдаг.

Мөн чанаргүй барьцалдуулагчид цардуул хольж сайжруулснаа тус байгууллагын ерөнхий технологич Д.Өлзийбат хүлээн зөвшөөрсөн баримт ил болсон. Иргэд олон нийтийн эрүүл амьд явах, амьсгалах эрхийг нь хааж, олон арван иргэд амь насаа алдсан явдалд хэн хариуцлага хүлээх вэ?

Үүнийг Үндэсний аюулгүй байдал, Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар яагаад одоог хүртэл анзаардаггүй юм бэ? Баримт материал нь ил болчихоод байхад шүү дээ.

Ер нь ГАЛ түлэх бол огт шийдэл биш юм. Шийдэл бол цахилгаан үйлдвэрлэлээ төрийн бодлогоор дэмжиж, хэн дуртай нь үйлдвэрлээд тог, цахилгаанаа нийлүүлдэг, нийлүүлсэн цахилгаанаа зараад ашиг орлоготой байж, өргөжин дэвжих үндэслэлтэй үнийн тарифийг л төр зохицуулах хэрэгтэй байгаа юм.

Хоёрдугаарт, Чоно борооноор гэгчээр МӨНГӨ хаана л байна тэнд MCS-ын Ж.Оджаргал Голомтын Д. Баясгалан хоёр явж байдаг. Эд бол насаараа Монгол Улсаас хулгай хийсэн компаниуд гэдгийг гудамжны нохой хүртэл андахгүй, маргахгүй.  Жишээлбэл, утаагүй зуух, мухар төмөр зам, цахилгаан дамжуулах сүлжээ, станц, нүүрс зэргээр их мөнгө идэж, Үндэсний хэмжээний банктай болтлоо хөлжсөн хүмүүс.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухайд Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Ерөнхий сайд хүртэл хийж явсан. Түүнд монголын ард түмэн хоёронтой итгэл хүлээлгэж, Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөр хүртэл өргөмжилсөн. Одоо түүнд монголын ард түмэнд гомдох эрх үнэндээ байхгүй.

Тэр утааны асуудлыг шийдэх гэж хичээсэн, эхлүүлсэн, хийсэн. Үүний хүрээнд 2 томоохон шахмал түлшний үйлдвэр баригдсан байдаг. Гэхдээ түүний албатууд энэ ажлыг нь олигтойхон үргэлжлүүлж, Улаанбаатарыг утаанаас салгаж чадсангүй.

Гуравдугаарт, хүн амын төвлөрлийг сааруулж, ажлын байрыг олноор нэмэгдүүлж, ядуурлыг бууруулж байж л утаанаас бид бүрэн ангижирна.

Мөн түүнчлэн Монгол Улс энэ олон хулгайчдаасаа салаагүй цагт хэзээ ч асуудлууд шийдэгдэхгүй билээ.

Баримт материалтай танилцана уу?

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *