ЦЕГ: Дуудлагын жолооч нэрээр бусдын автомашиныг дээрэмдсэн этгээдийг илрүүлэн шалгаж байна

0
HE85NkwoCnnF59mSrgKw

Дуудлагын жолооч нэрээр бусдын автомашиныг дээрэмдсэн хэрэг гарчээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх албаны
мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж
байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинаа дээрэмдүүлсэн” гэх дуудлага нэгдүгээр сарын
25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал нэр бүхий иргэнийг согтсон үед нь дуудлагын жолооч гэх үл таних 20
орчим насны этгээд нүдрүү нь нулимс асгаруулагч цацаж, автомашинаас чирч
буулгаад Тоёота Приус-20 загварын машиныг нь дээрэмдсэн байна.
Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах
ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Иймд шөнө оройн цагаар дуудлагын жолооч, такси үйлчилгээний найдвартай байгууллагад
хандаж, аюулгуй байдлаа ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн
байгууллагаас зөвлөлөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *