Ж.Пунцаг нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

0
jhuytr

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудитын албаны орлогч даргаар ажиллаж байсан Ж.Пунцаг болон Зүүнхараагийн вагон засварын депод инженерээр ажиллаж байсан З.Үнэнбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан билээ. 

Тэгвэл шүүх хурал хойшилсон байна. Тухайн хэргийг шүүх хурлыг шүүхээс шууд дамжуулан үзүүлсэн юм. Анхан шатны шүүхээс Ж.Пунцагт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 12 сая төгрөгийн торгох ял, харин З.Үнэнбат нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 4 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байдаг. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *