О.Одбаярын үеэл ах: Дүүд маань үг зааж өгсөн учраас би хориглохыг оролдсон

0
cergiin-ah-zlb

Цэргийн алба хааж байхдаа чөлөө авч, ээж болон дүү нар нь угаартан нас барсан талаар мэдээлсэн О.Одбаярын үеэл ах М.Мөнх-Өлзийтэй холбогдлоо.

Өчигдөр Төрийн ордны зүүн хаалганы үүдэнд О.Одбаярыг хэвлэлийн бага хурал хийхийн өмнөхөн тэрбээр хориглож, гараас нь татаж байв.

-Та О.Одбаярын ах гэж үнэн үү?

-Мөн, би үеэл ах нь байна.

-Өчигдөр хэвлэлд мэдээлэл өгөхийнх нь өмнө та яагаад хориглохыг оролдсон юм бэ?

-Бид хэрэг болсноос хойш хоёр ч хуулийн зөвлөх авсан. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа баримт нотолгоотой, хуулийн хүрээнд Засгийн газраас хариуцлага нэхэж, хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байсан. Гэтэл дүү өчигдөр гэнэт өөрөө хүрээд ирсэн. Нэг сэтгүүлч түүнд хэлэх үгийг нь зааж өгч, бусад сэтгүүлчдэд зар тараасан. Тийм учраас би болзошгүй эрсдэлийг л сануулсан.

-Хэлэх үгийг нь заасан гэхээр, бусдын ятгалгад автсан гэх гээд байна уу?

-Тэгж бодож байна. Одоо асуудал бүр улстөржөөд явчихлаа. 18 настай хүүхдийг маш том эрсдэлд оруулчихлаа. Өчигдөр мэдээлэл хийчхээд надтай ч уулзахгүй шууд гүйгээд явчихсан. Одоо маш их айдастай байна. Байнга хэн нь мэдэгдэхгүй хүн залгаад, “Гараад ир” гэх мэтээр хэлж байна. Одоо дүү маань гэртээ ч очиж, орж чадахгүй айдастай байна.

-О.Одбаяр одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, алга болчихлоо гэхчлэн мэдээлэгдэж байна?

-Тийм юм байхгүй.

-Та хоёр хамт байгаа юм уу?

-Хамт байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *