Э.Болормаа: Ч.Лодойсамбуу гишүүн ээ, “Хэро” Б.Баатар та хоёрын хоорондох асуудал улс оронд огт хамаагүй. Гадны захиалгатай юм шиг сонин үг, хэлээр Ерөнхий сайдыг огцруулъя гэж өдөр холбогдлоо

0
fcdcc53d9ff1d5da248084bcffa678fb

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр /2024.02.07/ мэдээлэл хийж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал боловсруулснаа мэдэгдсэн билээ. Тэрбээр 32 болон түүнээс дээш гишүүний гарын үсэг цуглуулсан тохиолдолд уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаа “Өөрөө нэрээ зарлаад шалтгаанаа хэлчихье ээ. Гадны захиалгатай юм шиг сонин үг хэлээр Ерөнхий сайдыг огцруулъя гэж өдөр холбогдлоо. “Эцсийн зорилго чинь юу юм бэ” гэж асуухад хариулт байгаагүй. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд ярихаас илүүтэй хувийн гомдол яриад байх шиг байх юм. Хэро Баатар та хоёрын хоорондох асуудал улс оронд огт хамаагүй.

Бид нэг парламентад хамтарч ажиллаад явна. Санал зөрөх ч үе байна, нийлэх ч үе байна. Утааны шийдэл биш хувийн улс төр хийж байгаа учир энэ удаа санал зөрлөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *