ЭТТ ХК-нд томилогдох гадаад захирлуудын нэгийг нь 650 мянган ам.доллароор цалинжуулахаар яригдаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг улс төрийн хамаарлаас гаргах үүднээс олон улсад сонгон шалгаруулалт зарлаж, гаднын менежментээр удирдуулахаар болоод буй.
Засгийн газрын түвшинд долоон захирлынх нь тавыг, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр хоёр хүнийг томилохоор яригдаж байна. Тодруулбал,
- Гүйцэтгэх захирал /CEO/
- Үйл ажиллагаа хариуцсан захирал /COO/
- Санхүү хариуцсан захирал /CFO/
- Борлуулалт, маркетинг хариуцсан захирал /CCO/
- Хүний нөөц хариуцсан захирал /CPO/ зэргийг олон улсад сонгон шалгаруулалт зарлаж, томилно.
Урьдчилсан байдлаар хамгийн багадаа нэг хүнийг жилийн 650 мянган ам.доллароор цалинжуулахаар яригдаж байгаа аж. Гэхдээ энэ бол эцэслэн шийдвэрлээгүй тоон мэдээлэл. Дээр нь нүүлгэх зардал, эрүүл мэндийн даатгал, жилдээ 2-3 удаа гэртээ харих зардал зэргийг гаргах юм байна. Ямартай ч, сонгон шалгаруулалтад оролцогчид ямар цалин хөлс, хангамж хүсэж байгаа саналаа ирүүлэх аж.
Зардал өндөртэй ч олон улсын менежментийн багаар удирдуулснаар засаглал шинэчлэгдэнэ, улс төрөөс ангид, авлигаас хол, зах зээл тэлнэ, бүтээмж нэмэгдэнэ, инноваци нэвтэрнэ гэж үзэж буй юм.