Угаартсан гэр бүлийн мэдээллийг групп чатнаас задалсан хэмээн иргэн Б-г дөрвөн хүний хамт шалгаж эхэллээ

0
ugaar-huu-c-2-1024x576

Нэгдүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан.

Тухайн гэр бүлийн хувийн шинжтэй мэдээллүүд бүхий, цагдаагийн илтгэх хуудас мэт хэв маягтай материал цахим орчинд тарсан байдаг. Тус мэдээллийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор цацаагүй, задруулсан хүнийг олж тогтоон, хариуцлага тооцно гэж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлсэн.

Тэгвэл төрийн албан хаагчид бүхий мэдээлэл солилцох зорилготой вайбэр групп чатаас тус мэдээллийг цуглуулж, нийлүүлж бэлтгэн цацсан иргэн Б-г дөрвөн хүний хамт мөрдөн шалгаж эхэлжээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Агаарын бохирдлын асуудалд хяналт тавих үүрэгтэй, салбар салбарын мэргэжилтнүүд бүхий дундаа мэдээлэл солилцдог вайбэр групп байна. Түүнд байгууллагуудын чиглэл, чиглэлийнхээ хүрээнд тавьсан мэдээллийг олж авч, тухайн материалыг бэлтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайлбал, үзлэг шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг мэдээлэл цагдаагийн байгууллагаас өгөгдсөн байгаа юм.

Энэ хэрэгт холбогдуулж иргэн Б-г бусад дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн шалгаж эхэлж байгаа.

Ямар нэг төрийн байгууллагын харьяалалгүй хүн. Гэм буруугийн талаар ярих бололцоогүй, шүүх тогтооно.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Б гэгчийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллагад холбоогүй. Мөн нийт хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой хүн дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *