Н.Эрдэнэхүү: Наймдугаар сараас роботоор мэс засал хийж эхэлнэ

0
image-4dba35a7-687f-4d5a-ba5e-31433e7db0a6

Хавдар судлалын үндэсний төвийн бэлтгэгдсэн эмч нар ирэх наймдугаар сараас роботоор хагалгаа хийхээр болжээ. Эмч нар хагалгааны явцад өвчтөний судсыг энгийн нүдээр харж хагалгааг хийдэг байсан бол тун удахгүй роботын тусламжтайгаар 10 дахин томруулж харах боломжтой болох аж. Роботоор хагалгаа хийснээр өвчтөний хэвлийг нээхгүйгээр хэвлийн хананд хамгийн бага зүсэлтийг өндөр нарийвчлалтай хийх юм байна.ХСҮТ-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэхүү “Бид бүхэн анх удаа элэгний донорын хагалгааг дурангаар амжилттай хийлээ. Цаашид ч мөн бусад хагалгааг дурангийн аргаар хийнэ. Мөн роботоор хагалгаа хийхээр бэлдэж байна. Жишээлбэл, ерөнхий мэс заслын хагалгааны дөрвөн хувийг дурангийн аргаар хийж байсан бол одоо 50 хүртэлх хувийг нь дурангаар хийдэг болсон. Одоо бидэнд тулгарч байгаа гол асуудал бол үнэ, өртөг байна. Хагалгааг нээлттэй хийсэн ч, дурангаар хийсэн ч өртгийн хувьд ялгаагүй, маш бага хэвээрээ байна. Үүнийг улам цаашаа хөгжүүлэхийн тулд мөн улам хөнөөл багатай байлгах эмчилгээг оруулж ирэхийн тулд даатгалын тал дээр эргэн харах нь зүйтэй юм. Бага багаар өөрчлөгдөж байгаа хэдий ч өөрчлөлт нь хөгжлийг гүйцэж чадахгүй байна. Роботын хагалгаанд үндсэн найман сургагч багш бэлдэж байна. Бид бүхэн нэг жилийн хугацаанд бэлдсэн бөгөөд ирэх наймдугаар сар гэхэд дуусна. Үүний дараа роботын хагалгаа хийгдэж эхэлнэ. Энэхүү хагалгаа хийгдэхдээ робот нь мэс заслын өрөөнд байх бөгөөд роботын машиныг удирдаж байгаа хүн гэрээсээ, байгууллага дотроо эсвэл хаана ч байсан удирдах боломжтой. Хамгийн гол нь өвчтөний бие рүү орж байгаа роботын гар мэс заслын өрөөндөө ажиллаж, харин бид бүхэн холоос дурандаж удирдах юм. Ингэснээр судсыг энгийн нүдээр хардаг байсан бол цаашдаа 10 дахин томруулж харах боломжтой болох юм. Ингэснээр өвчтөнд төгс хагалгаа хийх боломжтой болно” гэлээ.Тус хагалгаа хийх төхөөрөмж нь 3 тэрбум орчим төгрөгийн үнэтэй аж. Робот мэс заслыг маш нарийн төхөөрөмжөөр хүний бие дээр аюулгүй, шинэлэг технологиор өндөр түвшинд хийх юм.Робот мэс засал  нь хэвлийг нээхгүйгээр хэвлийн хананд хамгийн бага зүсэлтийг өндөр нарийвчлалтай хийх арга юм. Цаашлаад мэс заслын хэсгийг маш тодорхойгоор өсгөж харах, эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулдаг, өндөр хяналттай аюулгүй мэс заслын арга юм. Мөн хагалгааны явцад эмчийн алдаанаас гарах эрсдэлийг бууруулж, хагалгааны явцыг ердийн дурангийн хагалгаатай харьцуулахад улам илүү сайжруулдаг байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *