CU-ийн худалдагч охины толгойг нь цохиж, агсам тавьсан эмэгтэйг 100 мянгаар торгожээ

0
476739706_1679368403007718_9217363682236416507_n

CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан хэрэг 2025 оны нэгдүгээр сарын 16-ны 02 цаг 50 минутын орчимд гарсан. Тодруулбал,тухайн эмэгтэй худалдагч охины толгойн тус газарт цохиж, агсам тавьсан байдаг.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж,шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл тус дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж бусдын биед халдсан уг эмэгтэйд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Ташрамд дурдахад, нэгдүгээр сарын 14-ний 00:09 цагийн орчим “Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, кино үйлдвэрийн автобусны буудлын хажуугийн сүлжээ дэлгүүр дотор согтуу хүн агсам тавьсан хэрэг бүртгэгдэж байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *