Барилга, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ХАБЭА-г хангуулахыг чухалчилна

0

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийслэлийн зөвлөл хуралдаж, өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулан, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. 2022 онд тус зөвлөл ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-г сайжруулах чиглэлд сарын аян, мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулж ажиллажээ.

Тухайлбал, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022” арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд ажлын байран дээр ХАБЭА-г хангуулах, аливаа осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэжээ. Мөн есөн дүүргийн ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав.

Харин 2023 онд ХАБЭА-г хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх, чадавхжуулах сургалтууд, аяныг зохион байгуулах, цахим хичээлүүд бэлдэхээр төлөвлөлөө.

Түүнчлэн ХАБЭА-н стандарт, зааварчилгаа, дүрмийг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад таниулах гарын авлага боловсруулж олон нийтэд түгээх юм. Мөн барилгын болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад онцгой анхаарч, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, ХАБЭА-н зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээг хүргэхээр төлөвлөлөө.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *