Шүүхийн хамгаалалтаар Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар Интерполоос мултарчээ

0

Өчигдөр /2025.02.12/ Төв талбайд Засгийн газрыг огцруулах агуулгатай жагсаал зарлагдсан ч, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг авч ирэхийг шаардсан уриа лоозон гарч ирсэн.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ц.Сайханбилэг нарыг бүр 2020 оны үеэс л интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. 2023 оны есдүгээр сарын 01-нд Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжлах жагсаалтаас хассан асуудал анхаарал татсан.

Үүний дараа буюу 2024 оны тавдугаар сараас Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдэгдсэн удаатай. Энэ дагуу 2025 оны нэгдүгээр сарын эхээр П.Цагааныг интерполын сүлжээгээр түр саатуулан мэдүүлэг авч байтал, монголын шүүх суллах шийдвэрийг гаргасан билээ. Хэрэв саатуулах шаардлагатай гэж үзсэн бол П.Цагаантай хамт Ц.Элбэгдоржийг шалгах боломж үүсэх байв. Гэвч хөшигний ард “Энканто” саунд шүүгчид суллахаар тохироогоо хийсэн гэгдсэн юм.

Өдгөө Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын хэн хэн нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байсныг шүүхээс хүчингүй болгожээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *