Н.Сувдмаа: Бага насны хүүхдийг хамаагүй үнсэж болохгүй

0
хүүхэд

Томуу, томуу төст өвчний болон менингитийн нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр дархлаагаа дэмжих болон бага насны хүүхдийг үнсэхгүй байх зөвлөгөөг ХӨСҮТ-ийн
нэгжийн дарга Н.Сувдмаа өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ “Улирал хоорондын завсар хүний дархлаа сулардаг. Ялангуяа хаврын
улиралд дархлаагаа дэмжих алхам чухал.
Мөн ханиад томуугийн энэ үед бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөлөө. Амьсгалын замын халдвараас гадна хомхой долоох зэргээс эхлээд олон эрсдэл бий.
Дээр үеэс ахмадууд айлын хүүхдийн хөл дээр нь л үнсэж бай гэж захидаг байсан. Энэ нь цаанаа
утта учиртай. Энгийн мэт болов олон өвчнөөс урьчилан сэргийлэх ач холбогдолтой аргуудыг
амьдрал ахуйдаа хэвшил болгоорой” гэлээ.
Түүнчлэн дэлхий нийтэд сармагчны цэцэг өвчний дэгдэлт эрчимтэй байгаа тул гадаад орныг
зорьж буй иргэд анхаарахыг зөвлөлөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *