Б.Чойжилсүрэн “бүлт үсрэв”

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийхдээ “бүлт үсрэв”.
Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар эрчим хүч сайнгүй байгаа нь үнэн. Манай улс 1,7 гегаватт цахилгааны хэрэглээтэй байна. Суурилагдсан хүчин чадлаасаа хэрэглээ давчихсан байсан үнэн. Гэхдээ бид 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс хязгаарлалт хийгээгүй. Өнгөрсөн жил эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг ашиглалтад оруулсан. 2027.06.30 гэхэд эрчим хүчний хэрэглээгээ гүйцнэ гэсэн амлалтыг олон нийтэд өгч байгаа. 2028 он гэхэд 660 орчим мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг ашиглалтад оруулах хөрөнгө оруулагч олсон. Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний нөөц арвин байгаа. БНХАУ-ын хэрэглээ нэмэгдэж байгаа тул “Хятадад эрчим хүч экспортлоё” гэдэг саналыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ тавьсан” гэжээ.