Мөнгөний хайрцгийг битүүмжилсэн автобусны жолоочид сахилгын арга хэмжээ авахаар болжээ

0
зураг - 2025-02-17T112054.209

Нийтийн тээврийн бодлогын газар иргэдийн санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж буй. Энэ дагуу Баянгол дүүргийн иргэний гомдлыг шийдвэрлэжээ. Тус гомдол “13-122 гарааш дугаартай автобусны жолооч Ч:20Б чиглэлд ажиллахдаа бэлэн мөнгөний хайрцаг дээрээ скоч наасан зорчигчдоос бэлэн мөнгө аваад яваад байна. Шаардлага тавьсан чинь чамд хамаагүй гэсэн. Арга хэмжээ авч хариу өгнө үү” гэж дурдсан байна. Иймд “Эрдэм транс” ХХК-ийн жолооч П.Д-д дотооддоо сахилгын арга хэмжээ тооцохоор болжээ. Мөн зөрчлийг хэсгийн даргад мэдэгдэж арилгуулсан гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *