С.Жавхлан, Т.Баясгалан нараар сар шинийн худалдааг рекламдуулав

0
С.Жавхлан, Т.Баясгалан нараар сар шинийн худалдааг рекламдуулав

Монголчууд сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөг гадагш нь “урсгадаг” гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ урсгалыг дотооддоо авч үлдэх зорилгоор Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй. Тэгвэл уг үзэсгэлэнд оролцож буй үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнээс худалдан авалт хийхийг уриалж, гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нараар сурталчилгаа хийлгэлээ.

Нийтийн дууны ертөнцөд гялзалзаж явсан хоёр од “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанаас Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй хамтдаа live хийж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчлав.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүнээ борлуулж буй юм. Түрээсийн төлбөр авахгүй байгаа тул бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр борлуулахад нэмэртэй байна гэдгийг оролцогчид онцолж байна. Үзэсгэлэн худалдаа “Шинэ зуун айл” худалдааны төвд нээгдсэн бөгөөд ирэх хоёрдугаар сарын 20-н хүртэл гарах юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *